Үс уналт, Үс шилжүүлэн суулгах хагалгаа


Үс суулгах гэдэг нь:

Үс уналж халзралтыг хагалгааны аргаар орчин үед хамгийн өргөн ашиглах арга нь үсийг дангаар нь суулгах, үсний уутыг шилжүүлэх суулгах аргаар хамгийн их үр дүнд хүрдэг. Үсийг дангаар нь суулгах арга нь халзрах аюулгүй хэсэг болох ар дагз болон толгойны хажуу хэсгийн үснээс авч халзарах хэсэгт нэг нэгээр нь суулгах ба үс халзарсан ч гэсэн суулгасан үс унахгүй, байрлалаа олон ургана. Өөрийн үсийг суулгадаг учир ямар нэгэн муу нөлөө байхгүй бөгөөд төрөлхийн мэт үс үргэлжлэн ургах тул эмчилгээний баттай үр дүнг харж болно.
Үсийг уутаар шилжүүлэн суулгах гэдэг нь үсний нэг уутанцарт үс нэг ширхэг ургах бус олон ширхэг ургахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл анагаах зүгээс үзвэл, үсний нэг уутанд ургах хэмжээ нь нэгээс дөрвөн ширхэг ургах сүв, үсийг босгож өгөх булчин, нарийн судас болон мэдрэл зэрэг бүтэцтэй байдаг. Энэ нь үсийг дангаар суулгахтай харицуулахад илүү өтгөн үстэй болох боломжтой. Гэвч үсийг уутаар үс шилжүүлэн суулгахад, үсний уутыг салгаж 10-20 дахин томсгосон байдалтай хийх шаардлагатай зэрэг нарийн, олон жилийн туршилга хуримтлуулсан байх хэрэгтэй болон үсийг гэмтээхгүйгээр нэг ижил хэмжээтэй суулгахад хугацаа их орох боловч үр дүн сайтай учир сэтгэл ханамжийг мэдрэх боломжтой.

Үс шилжүүлэн суулгах арга

  •   Үсийг дангаар шилжүүлэн суулгах арга
Халзрах аюулгүй хэсэг болох ар дагз болон толгойны хажуу хэсгийн үснээс авч халзарсан хэсэгт нэг  нэгээр нь суулгахыг үс шилжүүлэн суулгах гэнэ. Өөрийн үсийг суулгадаг учир ямар нэгэн муу нөлөө байхгүй бөгөөд төрөлхийн мэт үр дүн гарна. Мөн суулгасан үс үргэлжлэн ургах тул эмчилгээний үр дүнг баттай үзэх боломжтой.
  Эрчүүд хичнээн их халзралттай байсан ч гэсэн толгойны ар дагз болон хажуу хэсгээс шилжүүлэн суулгах үс үлддэг тул үс өөрийн чанараа алддаггүй тул суулгасны дараа ч гэсэн үс халзрахгүй. Сүүлийн үед үс суулгасан хэсгээс нөлөөлөл аван үс ургах гэсэн таамаглал ч байдаг.
Суулгах үсийг авахдаа тус хүний удамшил халзрах удамшил байдаг бол халзрах хэсгээс зайлсхийн өөр газраас суулгах үсийг авна. Үс шилжүүлэн суулгасны дараа 2 долоо хоногийн дараагаас хатаж унаж эхлэх ба 75%  нь 3 сарын хугацаанд унана. 3 сарын дараагаас үс суулгасан хэсэгт шинэ үс ургаж эхэлнэ.
   Энэ үед ургах үс нь ар дагзагны хатуу үсийг шилжүүлэн суулгавал шилжүүлэн суулгасан үсний чанар, хэлбэр, шинж нь яг тэр хэвээр ургана. Шилжүүлэн суулгасан үс үсний булчинд тогтох тогтоц нь 80
90% гэсэн өндөр хувьтай байна. 
Энэхүү арга нь бусад эмчилгээний аргатай хамт хийх боломжтой ба үснээс гадна хөмсөг, сахал зэрэг хэсгүүд ч орно.
  •   Үсийг уутанцраар нь шилжүүлэн суулгах
Үсийг уутанцраар шилжүүлэн суулгахыг хэлэх ба үсний уут гэдэг нь үсний нэг сүвэнд нэг үс ургах бус олон ширхэг үс ургахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл анатомын анагаах зүгээс үзвэл, үсний нэг уутанд ургах хэмжээ нь нэгээс дөрвөн ширхэг ургах сүв, үсийг босгож өгөх булчин, нарийн судас болон мэдрэл зэрэг бүтэцтэй байдаг. Энэ нь дан үс суулгах хагалгаатай харицуулахад илүү өтгөн үстэй болох боломжтой. Нэгэн судалгаанд үндэслэвэл 6 сарын дараах үр дүн нь дан үс суулгасан тохиолдолд 82 %, үсийг уутаар суулгасан тохиолдолд 113%-тай гэсэн үзүүлэлт байдаг.
Гэвч үсийг уутаар үс шилжүүлэн суулгахад, үсний уутыг салгаж 10-20 дахин томсгосон байдалтай хийх шаардлагатай зэрэг нарийн, олон жилийн туршлага хуримтлуулсан байх хэрэгтэй болон үсийг гэмтээхгүйгээр нэг ижил хэмжээтэй суулгахад хугацаа их орох боловч үр дүн сайтай учир сэтгэл ханамжийг мэдрэх боломжтой.
Ийм үсийг уутаар нь суулгах хагалгааны давуу тал нь үсний уутыг тэр хэвээр нь суулгах тул илүү төрөлхийн мэт үр дүнг үзэх боломжтой ба шилжүүлэн суулгах хэмжээ жижиг учир хагалгааны шарх бага учир эдгэрэлт хурдан явагдана. Шилжүүлэн суулгах хэмжээ бага учир шигүү суулгах боломжтой ба шигүү суулгаснаар нэг удаагийн хагалгаагаар 2000 ширхэг уут суулгах боломжтой. Сүүлийн үед дэлхий даяар дан үс суулгахаас илүүтэйгээр үсийг уутаар суулгах мэс ойлголт илүү хөгжиж байна. 
 

Оракль хуйх арчилгааны эмчилгээ

-Үндсэн эмчилгээ/эрүүл хуйх/ 20минут орчим
-Үс уналтын эсрэг эмчилгээ /удамшил/ 30минут орчим
-Үсуналтын эсрэг эмчилгээ/удамшил болон гадны нөлөөллөөс шалтгаалсан/ анхан шат, дунд шатны өвчтөн 50минут орчим
--Тусгай эмчилгээ /комплекс үс уналтын хамгийн үр дүнтэй тусгай эмчилгээ/ бүх төрлийн төхөөрөмж болон selpa D& PDRN mesotherapy хосолсон 80минутын эмчилгээ
 
Эмэгтэйчүүдийн үс халзралтын шалтгаан (R-DHT, дааврын тэнцвэржилт алдагдах)
 
Эмэгтэйчүүдийн үс халзралтын шалтгаан юу болох нь тодорхойлогдоогүй бөгөөд удамшилын халзралт байх тохиолдол маш их. Гэвч ойрын үед нийгмийн амьдрал, гэр бүл, стресс болон хэт их хоолны дэглэмээс болж тэжээлийн дутагдал, эндокринилогийн өөрчлөлт, химийн бодис хэрэглэсний хор нөлөө гэх мэтээс болж үс халзрах явдал ихэссээр байна.
Эмэгтэйчүүдийн үс халзралт нь ихэвчлэн шилжилтийн насны дараа илэрдэг бөгөөд эрэгтэйчүүдийн үс халзралтаас өөрөөр дух хэсэг нь хэвээр үлддэг хэрнээ орой хэсэг эсвэл үсний хагалбар хэсэг халзардаг онцлогтой бөгөөд эмэгтэйчүүдийн хувьд стресснээс болж эсэргүүцэл муудаж сүүлийн үед 20-30насны ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийн дунд халзралт олшроод байгаа юм.
      Онцлог
-Үсний хагалбараас эхлэн халзардаг
-Хуйхны ирмэг нт хэвэндээ үлддэг/Aromatase гэдэг фермент DHT-ийн үйл ажиллагаанд саад болдог/
-Ludwig-ийн 3үе шат
Хөгжил
Шилжилтийн насны дараанаас/30гаруй наснаас
эхэлдэг тохиолдол ч бий
 
Эрэгтэйчүүдийн үс халзралтын шалтгаан(Гол шалтгаан нь эрэгтэй даавар нь  5α редуктаза-тай нийлэн DHT болох)
 Эрэгтэйчүүдийн үс халзралт нь  удамшил болон эрэгтэй даавар болох Андрогенээс болон үс халзрах нэгэн шалтгаан болдог. Урд үс, зулай хэсгээс халзардаг онцлогтой. Нас ахих тусам зулай хэсгээс эхлэн орой хэсэг халзардаг.
      Онцлог
-Хуйхны
-Тослог, хагтаж сахал, хөлний үс бүдүүрнэ.
-Зулай улам хойшилно.
-Фокус
-M хэлбэр, О хэлбэр, С хэлбэр, М+О хэлбэр
-Hamilton/ Nowrood
Хөгжил
Шилжилтийн наснаас өмнө, хойно илэрдэг. /3-40насанд хурдацтай явагддаг./

Comments

Popular posts from this blog

Хагалгааны өмнөх болон дараах анхаарах зүйлс

Oracle арьс, гоо сайхны монгол хэл дээрх блог