Rejuran Healer тариа

Хөгшрөлт нь арьсны чийгшлээ алдсантай шууд холбоотой бөгөөд үүнээс үүдэн арьс унжих, үрчлээ суух, хар толбо зэргүүд үүсдэг.
Гэрэлтсэн арьстай болохыг хүсвэл арьсны гүнд чийгшил өгөх шаардлагатай.

Rejuran Healer тариа нь:
Арьсыг эснээс эхлүүлэн арьсан дахь бүхий л давхаргад нөхөн төлжүүлэгч PN(Polynucleotide)-ийг дамжуулан тарьснаар арьсан дах үхжсэн эсүүдийг дахин төлжүүлэж залуужуулах болно.
Үр нөлөө:
- Арьсыг чангална.
- Арьсны давхаргыг нэмэгдүүлнэ.
- Нөхөн төлжүүлнэ.
- Арьсны өнгийг нөхөн сэргээнэ.
- Үхсэн арьсыг гуужуулна.
- Нүхжилт багасгана.
- Арьсыг чийгшүүлж тэнцвэржүүлнэ.
* PN, Polynucleotide гэж юу вэ?
Полинуклеотид нь генийг бүрэлдүүлэгч юм.
Хүний биеийн бүтцэд хамгийн тохиромжтой гэгдэх хулд загаснаас боловсруулагдсан тусгай Нуклеодтид бөгөөд элдэв сөрөг нөлөөгүй хамгийн аюулгүй эдийн нэгдэл юм.
Арьсны дахин төлжих чадварыг идэвхижүүлж арьсны бүтцийг сэргээгч юм.
Арьсны бүхий л давхаргад хүрч үйлчилснээр арьсны уян хатан чанар сайжирч нарны болон бусад гадаад нөлөөллөөс үүссэн арьсны гэмтлийг нөхөн төлжүүлж арьсыг тольгор сайхан болгох болно.

Нуклеотид гэж юу вэ?

Нуклеотид нь дэлхий дээр амьд оршин буй бүхий л амьд биетэд байдаг нийтлэг молекул бөгөөд химийн аргаар юм уу эмийн төрлөөр боловсруулагддаггүй биед зохистой эд юм.

Comments

Popular posts from this blog

Хагалгааны өмнөх болон дараах анхаарах зүйлс

Oracle арьс, гоо сайхны монгол хэл дээрх блог