Хилийн чанад дах салбар хөгжүүлэн салбарт Эрүүл мэндийн яамны шагнал хүртлээ.
Оракль медикал групп “Medical Korea 2016 Global Health
Care шагнал гардуулах ёслол, Нанүм эрүүл мэндийн баяр”аас хилийн чанад дах
салбар хөгжүүлэн салбарт Эрүүл мэндийн яамны шагнал хүртлээ.
Оракль медикал групп нь өнгөрсөн сарын 21нд Эрүүл мэндийн
яам болон Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хүрээлэний Зохион байгуулсан “Medical
Korea 2016 Global Health Care шагнал гардуулах ёслол, Nanoom эрүүл мэндийн
баяр”аас Эрүүл мэндийн яамны шагнал хүртлээ.
Энэ удаагийн шагналаар эрүүл мэндийн байгууллага дундаас
хилийн чанадад өрсөлдөхүйц БНСУ-ын эрүүл мэндийн дэвшилтэт тогтолцоогоор хувь
нэмэр оруулж байгаатай холбогдуулан олгосон байна.
Оракль медикал групп нь дотоодын 40салбар, Хятдын 20гаруй
салбар болон Хонгконг, Тайвань, Филлипин, Япон дах 70гаруй салбарыг амжилттай
ажиллуулж буй Глобал Медикал групп юм. Энэ жил Хятадын Ханам, Ёнтэ, Хонгконгын
Сентрал гэх бүсүүдэд салбараа нээхдээ бэлдэж байгаа бөгөөд Вьетнам мастер
Франчайз гэрээ байгуулан Хочимин №1 салбар, CIS бүс нутгийн хамгийн анхны
клиник франчайз гэрээгээ амжилттай байгуулан бэлтгэл ажилдаа орон бизнесээ
амжилттай өргөжүүлсээр байна.
Түүнчлэн Дундад Азиас гадна Сингапур, Малайз, Индонейз,
Казакстан, Египт гэх мэт дэлхийн томоохон хотуудад Солонгос арьс, гоо сайхны
эмнэлэг үүд хаалгаа нээн Солонгосын тэвшилтэт технологи, шилдэг үйлчилгээг
таниулах зорилготой ажиллаж байна.
Оракль медикал группийн Ну-Ён-Ү захирал : “2020он хүртэл хилийн
чанад дах салбараа өргөжүүлэн дэлхийн томоохон хотуудад салбараа нээн эрүүл
мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна олон улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын
төв болгон ашиглан Солонгосын эрүүл мэндийн салбарыг таниулах төв болохын тулд
чадах бүхнээ хийх болно.” хэмээн айлтгажээ.
Comments
Post a Comment