Нарнаас хамгаалах тос хэрэглэж хэвшээрэй.
25 жилийн турш ачааны машин жолоодсон хүний зургийг харж байна.
Та түүний хөгшрөлтийн ялгааг харж байна уу?
Цонхон талд буюу байнга хэт ягаан туяанд байсан арьс болон цонхны эсрэг талд байсан арьс бараг 20 насаар зөрөөтэй харагдаж байгааг үүнээс олж харч болно. Тиймээс хэт ягаан туяанаас хамгаалах нарны тосоо байнга түрхэж байгаарай.
Манай монголчуудын нэг сул тал арьсаа арчилдаггүй. Эрэгтэйчүүд ялангуяа бараг тос ч түрхдэггүй. Залуу харагдах нууц бол арьс арчилгаа юм. Таны сайхан харагдах эсэх арьсаа яаж арчилж байгаагаас маш их нөлөөлдөг шүү.
Нарны тосны хувьд SPF +20-оос +50 хүртэл байдаг. Тоо нь нэмэгдэх тусмаа барих цаг нь уртасдаг. Монголын эрс тэс уур амьсгалд бидний арьс бусад улсын хүмүүсийн арьснаас хамаагүй эмзэг, сэвхтэй, улаан, хуурайшилттай байдаг. Тэр тусмаа бидний арьсанд арчилгаа маш их шаардагддаг.
Эхлээд арьсаа маш сайн цэвэрлэх,
Өөрт тохирсон арьсны бүтээгдэхүүнээ түрхэх,
Мөн идэж ууж байгаа зүйлтэй таны арьс 100% уялдаа холбоотой тул эмзэг батгашилттай арьстай бол эрүүл зөв хооллох хэрэгтэй.
Таны амьдралын хэв маяг бас ихээр нөлөөлдөг. Эрт унтаж, ус сайн уух зэрэг энгийн зүйлүүд ч гэсэн нөлөөлдөг гэдгийг анхаараарай. Хуурай арьстай хэрнээ батгашиж эсвэл цагаан батга гарж байгаа нь чийгшүүлэх хэрэгтэйг илэрхийлдэг.
Хуурай арьстай байх тусмаа үрчлээтдэг тул та аль болох чийгшүүлсэн, хэт тослог биш тос түрхээрэй. хуурай арьстай гээд хэт тослог тос түрхвэл бас тослогтох магадлал их байдаг тул та өөрт тохирсон бүтээгдэхүүнээ хэрэглэж байгаарай гэж зөвлөе.
📞Дэлгэрэнгүй мэдээллийг:
Үнэгүй зөвлөгөө, Монгол зөвлөгч, Мэргэжлийн туршлагатай эмч нар танд туслахад бэлэн байна.
Монгол ажилтан: 010-4967-7599
https://www.facebook.com/oracleclinicmn
facebook: Serena Chungdam
Kakaotalk: oraclemgl
E-mail: oracleclinicmongolia@gmail.com
Comments
Post a Comment