Хагалгааны өмнөх болон дараах анхаарах зүйлс


Хагалгааны өмнөх болон дараах анхаарах зүйлс
Нүд, хамрын мэс засал хийлгэх гэж байгаа үйлчлүүлэгчиддээ анхааруулах нь
1.     Та давхраа оруулахын тулд наалт болон цавуу хэрэглэдэг бол түүнийгээ хагалгаанаас 2 долоо хоногын өмнө болих хэрэгтэй
2.     Хэрэв та нүдний болон бусад архах өвчтэй бол бидэнд урьдчилан мэдэгдэнэ үү
3.     Нүдний ямар нэгэн өвчтэй эсэхээ шалгаж мэдээрэй. Мөн хагалгаанаас өмнө 3 долоо хоногын дотор ханиад хүрч халууран цэр гарч, найтааж байсан бол бидэнд урьдчилан мэдэгдэх хэрэгтэй.
4.     Хэрэв та ринит боон синутис-ай бол урьдчилан хэлэх хэрэгтэй. Эдгээр нь хагалгааны үр дүнд нөлөөлөхгүй ч ринит эдгэрэлтэнд нөлөөлж болох учир бид тусгайлан эм бэлдэж өгөх болно.
Precautions Before surgery
▶  Та гарын болон хөлний хумсны будгаа арилгасан байх. 

▶ Ямар нэгэн гоёл чимэглэл зүүгээгүй байх./ээмэг, зүүлт зэрэг/

 Малгай болон маск бэлдэж ирхийг хүсэж байна.

▶ Хагалгааны өдөр линз болон нүдний шил зүүхгүй ирэх хэрэгтэй.
▶  Эрэгтэй өвчтөн сахлаа хуссан байх
▶  Ердийн хагалгааны өмнө 8 цаг хоол идээгүй байх ёстой./амттан, ус, бохь ч болохгүй/

▶ Хэрэв та удаан хугацаагаар ямар нэгэн эм хэрэглэж байгаа бол түүнийгээ хагалгааны өдрөөс 2 долоо хоногын өмнөөс завсарлах хэрэгтэй.

 Архи болон тамхийг 3өдрийн өмнөөс завсарлах
▶  Сарын тэмдэгээ зохицуулах хэрэгтэй. Цус алдалт ихсэх боломжтой.
▶ Та хүнд төрлийн ханиад хүрч халуурч, ханиалгаж, цэр гарч байгаа бол хагалгааг хойшлуулах хэрэгтэй. Энэ тохиолдолд та бидэнд урьдчилан мэдэгдэх хэрэгтэй.
▶ Хагалгааны өмнөх шөнө маш сайн унтаж амарсан байх хэрэгтэй. Хавдалтанд сайнаар нөлөөлдөг

▶   Захиалагдсан хагалгааны цагаас 30 минутын өмнө эмнэлэг дээр ирсэн байх.

Хагалгааны дараах мэдээлэл
Precautions After Surgery
Хагалгааны үр дүн өвчтөн эмнэлгээс гарсаны дараах өөрөө арчилгаанаас маш ихээр хамаардаг билээ.Бидний зөвлөх арчилгааны аргыг хатуу мөрдөх нь хавдрыг хөөн хурдан эдгэрэх гол зам юм.
▶ Утсаа авахуулсны дараа 24цагийн дараа нүүрээ будах боломжтой.
   (2-3хоногийн дараанаас эхлэн нүдээ будаж болно. Будгаа арилгахдаа үрж болохгүй. )
Хагалгааны хэсгээс цус гарвал эхлээд даран, хүйтэн жин тавиарай. (эмнэлэгт хандах)
Архи, тамхи хэрэглэхийг хориглоно. (сарын дараа хэрэглэж болно. )
Лензийг хагалгаанаас шалтгаалан 3 долоо хоногийн дараа хэрэглэх боломжтой.
Хагалгааны дараа 2-3хоног хүйтэн жин тавин, 4дэх хоногоос бүлээн жин тавих хэрэгтэй.
(Хүйтэн жин нь 1цагт 20минут орчим тавьж байгаад хоорондын цайг холдуулж өгнө. )
Хүйтэн жин тавьсан хэвээр унтаж болохгүй.
Хагалгааны дараа нүдээ нухах эсвэл доош харж унтаж болохгүй.
(Ном уншиж сууж байгаа юм шиг байрлал муу)
Сорвины хэсгийн тавыг албаар хуулж, хагалгааны хэсгийг ангайлгаж болохгүй.


Comments

Popular posts from this blog

Oracle арьс, гоо сайхны монгол хэл дээрх блог