хамрын хагалгаа

Оракль хамрын хагалгаа


Төрөлхийн юм шиг харагдах хамар

Өөрийн гоо сайхнаа Оракилаас олж аваарай.

Оракль хамрын мэс засал нь?
Сайхан хамар нь зөвхөн өндөртөө биш урдаас харахад дух, хамар, уруул, эрүү нь нэг шугамын дагуу нүүрний балансыг хадгалж байх ёстой. Хамрын гоо сайхны мэс засал нь хэлбэр төдийгүй ур чадварыг харгалзан авч үзэх хэрэгтэй. Бид танд таны хүссэн хагалгааг хийхэд бэлэн байна. 

Ораклиас олж авах тохиромжит үр дүн
Тохиромжит өндөр : Уруул болон хамрын нурууны өнцөг 95-100 градус байх
тохиромжит өндөр: Хөмсөг хоорондын зай нь духнаас 5мм орчим намхан, хамрын үзүүр нь хамрын нуруунаас 1мм орчим өндөр
Онцлог: Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, туршлагатай мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үр дүнг урьдчилан таамаглаж таны хүссэн үр дүн, сэтгэл ханамжыг өгөх болно. 
хурдан хугацаанд эдгэрэх : Хагалгааны дараах хавдар болон хөхрөлт тун бага

Ораклийн хамрын мэс заслын хагалгаанд ашигладаг суулгац эд
силкон
Хамгийн урт хугацаанд ашиглаж байгаа суулгац эд юм. Олон жил өнгөрсөн ч хэлбэр дүрсээ алдах нэх мэт сөрөг нөлөөгүй. Хувь хүний хамрын хэлбэрт тохируулан хүссэнээрээ өөрчилж болно. Гэвч нимгэн арьстай бол гэрэлтэх тохиолдол байдаг учир хувь хүний онцлогоос хамаарч ашиглах нь зүйтэй.
Gore-tex
Силконыг бодвол илүү зөөлөн бөгөөд сөрөг үр нөлөө харьцангуй бага, бөгөөд нимгэн арьстай хүнд ч ашиглаж болно. Мөн хагалгааны дараа хэлбэр нь төрөлхийн юм шиг харагддаг давуу талтай ч өндрийн хувьд өөрчлөлт орох магадлалтай бөгөөд дараа нь авах тохиолдолд силконыг бодвол хэцүү.
sili-tex
Силкон болон гортекс 2ын давуу талуудыг агуулсан бөгөөд силкон дээр Гортексийг нимгэн давхарласан эд юм. Олон жил өнгөрсөн ч суулгац эд нь гэрэлтэх гэх мэт сөрөг нөлөөгүй бөгөөд хиймэл юм шиг харагдах магадлал өндөртэй.
чихний мөгөөрс
Хамрын мэс засалд чихний мөгөөрсийг хамгийн өргөнөөр ашигладаг. Хамрын үзүүрийг өндөрлөх эсвэл засах зорилгоор ашигладаг.
хамрын таславчын мөгөөрс
Хамрын таславчийн мөгөөрс нь хамар доторх зай тусгаарладаг хана адил юм. Энэ нь хамрын мөгөөрсний бүтцийг дэмжих хамгийн тохиромжтой шулуун, тодорхой материал юм. Мөн янз бүрийн өөр өөр байдлаар ашиглаж болно. Ихэнхдээ хамрын уртыг хангалттай уртасгах боломжтой тул хамар уртасгахад ашигладаг. 

хамрын нуруу өндөрлөх мэс заслыг сонгох
1.     Намхан хамартай
2.     Хамрын нурууны тэгш хэм алдагдсан
3.     Богино хамартай

Ораклийн Know-how
l  1:1 хүн тус бүрт тохирсон хагалгааны арга
Oracle-ийн хамрын мэс засал нь гоо сайхны мэс заслын мэргэжилтэн, ажилтнууд туршлага дээрээ тулгуурлан 1:1 харьцаан дээр тулгуурлан хагалгаа хийдэг тул илүү сайн үр дүнг өгч байна.
Мэс заслын мэргэжилтнүүд, мэдээ алдуулах мэргэжилтэн, ерөнхий мэс заслын мэргэжилтэн, өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүд аюулгүй хагалгааг хийж байна
l  Системтэй дүн шинжилгээний дүнд хамгийн тохиромжтой мэс засал
Хүн бүрийн хамар өөр өөр байдаг бөгөөд мэс заслын арга нь тэдний хамар "байршил, өнцөг, хэмжээ, хэлбэрээс шалтгаалан өөр өөр байдаг. Оракил нь гоо сайхны мэс заслын асар их мэдээллийн санд үндэслэн таны царайнд хамгийн тохиромжтойимижийг бүрдүүлж өгнө. Дараа нь тохирсон мэс заслын арган дээр суурилж хагалгааны төлөвлөгөөг гаргана..
l  симулятор дамжуулан нүүрний өөрчлөлтийг шалгах боломжтой
Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан та нар мэс заслын үр дүнг харах боломжтой бөгөөд үүн дээр үндэслэн аюулгүй, илүү нарийн мэс заслын үр дүнг урьдчилан таамаглах боломжтой
өөрийгөө шинжих нь
            1.      Сартгар хамартай
2.      Намхан хамарнаас болоод нүүрний харьцаа төгс биш харагддаг
3.      Толинд хажуу талаасаа харахад навтгар хамартай харагддаг
4.      Хамрын үзүүр намхан бөгөөд бондгор харагддаг
5.      Гэмтээсний дараа буруу эмчилснээс болоод хамар мурийсан
6.      Ерөнхийдөө хамар болон нүүрний баланс алдагдсан
7.      Намхан хамарнаас болоод нүд хоорондын зай хол харагддаг
8.      Өмнө нт хагалгаа хийлгэж байсан бөгөөд суулгац эд гэрэлтэх тохиолдолд
9.      Танд 2оос дээш шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэлжилтний зөвлөгөө аваарай. 

































Оракль хамрын нуруу засах хагалга нь?
Хамрын нуруу өргөн эсвэл зузаанаас болж хамар тархсан хэлбэртэй харагдах бөгөөд энэ тохиолдолд хамрын ясыг дотор талаас нь нарийсгах мэс засал хийн засаж өгнө.
Ораклийн хамрын нуруу өндөрсгөх мэс засал нь дух ыолон хамрын үзүүр, эрүүний үзүүр хүртэлх зөв харьцааны үндсэн дээр танд тохирсон хамрын мэс засал хийж байна.

Оракль хамрын үзүүрийн хагалгаа нь? 
Хамрын үзүүр хажуугаас тэнгэр рүү харсан юм шиг харагддаг ч сартгар биш байх нь хамгийн чухал. Гэвч өөртөө тохирсон, нүүрний хэлбэрээ тодотгосон гоо сайхны хагалгаа хийх нь чухал.

Оракль хамрын давтан хагалгаа нь?
Хамрын давтан хагалгаа нь өмнөх хагалгаа амжилтгүй болж эсвэл хийгдсэн хагалгаанд сэтгэл хангалуун бус тохиолдолд хийнэ. хиймэл эд ашиглан хийх тохиолдолд дахин хэлбэрээ алдах, үрэвсэл үүсэх магадлал өндөр юм. Тиймээс өөрийн мөгөөрсийг ашиглах хэрэгтэй.

Өндөр мэргэжлийн чадварлаг эмч нар танд туслахдаа бэлэн байна.

Comments

Popular posts from this blog

Хагалгааны өмнөх болон дараах анхаарах зүйлс

Oracle арьс, гоо сайхны монгол хэл дээрх блог