Оракль Монголд тун удахгүй.

Оракль медикал групп гадаад дах эмнэлэгийн салбар хариуцсан компани болох Коракль нь Монголын DGB LLC-тэй хамтарч ажиллах (Joint Venture) MOU урьдчилсан гэрээгээ өнгөрсөн 4ний өдөр байгууллаа.
Энэ удаагийн MOU гэрээгээр Коракль нь ашгийн 60%-ийг авахаар тогтсон бөгөөд үүнтэй зэрэгцэн Монгол, Улаанбаатар хот дах анхны салбараа ирэх 6сард нээхээр төлөвлөөд байна.
Коракль нь DGB LLC-ийн Улаанбаатрын төв бүсэд байрлах шинэ барилгуудын нэгд гоо сайхны төв хэлбэрээр салбараа нээхээр боллоо. Түүнчлэн Монголын бүх газар нутагт Солонгосын эрүүл мэндийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр төлөвлөөд байна.
Үүгээр Коракль нь Хятад, Япон, Зүүн өмнөд ази гээд Монголд хүртэл салбараа нээхээр болсонтой холбогдуулан солонгосын эрүүл мэндийн салбарын хилийн чанад дах үйл ажиллагааны түүхэн дэх шинэ ололт амжилт юм.

DGB LLC нь Монголдоо health care, зочид буудал, худалдаа үйлчилгээний төв, жуулчны бааз, уул уурхайн тээвэрлэлт, эм, эрүүл мэндийн хэрэгсэл борлуулалт зэрэг үйл ажиллагаагаа явуулж буй байгууллага юм. Байгууллагын захирал Л.Аззаяа нь Монголын мисс байсан бөгөөд урт улдаан хугацааны туршид гоо сайхны эмнэлэг байгуулах хүсэлтэй байжээ. Түүнчлэн тус байгууллага нь Солонгосын шилдэг гоо сайхан, эрүүл мэндийн салбарт өндөр туршлагатай эрүүл мэндийн групп болох Коракльтай хамтран ажилласнаар гоо сайхны эмнэлэг төдийгүй гоо сайхны бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг Монголдоо нэвтрүүлэн илүү дэвшилтэт бизнесийн салбар байгууллага болон ажиллах зорилготой байгаа билээ.

Коракль гадаад албаны дарга болох Brian Kang “ Олон жилийн туршлага бүхий Ораклийн эрүүл мэндийн үйлчилгээг хилийн чанадад амжилттайгаар нэвтрүүлэх туршлагын хамт Монголчуудпын онцлогт тохирсон үйлчилгээг үзүүлэх боломжтой боллоо.” Мөн, “Коракль нь олон улсын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх компани болохын тулд хилийн чанад дах салбараа нээхэд төвлөрөн ажиллаж байна.” хэмээн хэлжээ.

DGB LLC компанийн захирал Л. Аззаяа нь эмэгтэй хүн болгон гоо үзэсгэлэнтэй байхыг чухалчилдагын адил олон жилийн хүсэл, зорилготоо хүрэх нэг томоохон алхам боллоо хэмээн тун баяртай байна. Сөн Оракль медикал групптэй хамтран ажиллах болсноороо дэлхийд танигдсан Солонгосын эрүүл мэндийн технологи, туршлагыг Монголдоо нэвтрүүлэн, гоо сайхны бүрэн цогцолбор эмнэлэг цогцлоохын төлөө хичээнгүйлэн ажиллах болно” гэжээ.

Аззаяа захирал нь Улаанбаатар хотоос эхлэн олон салбар эмнэлэг байгуулах төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ удаагийн гэрээ байгуулах үйл ажиллагаа дээр түүний нөхөр болох УИХ гишүүн асан, Эрүүл мэндийн яамны сайд асан Гүндалай хамтран оролцсон билээ. Тэрээр сайд байхдаа гадаад эмч нар монголд эмчилгээ хийх эрхийг бий болгосон хүндтэй эрхэм билээ.
Мөн тэрээр Монголд үйл ажиллагаагаа эрхлэх зөвшөөрөл гэх мэт зүйл дээр туслалцаа үзүүлэхээ амалжээ.

Энэ удаагийн гэрээгээр дамжуулан Монголын нийслэл Улаанбаатар хотноо тансаг зэрэглэлийн гоо сайхны эмэнэлэгээс гадна Солонгосын томоохон эмнэлэгүүдэд хийгддэг эрүүл мэндийн шинжилгээг ч хийх боломжтой болно гэж найдаж байна.

Энэ удаагийн конвенцэд Оракль медикал группийн ерөнхийлөгч Andrew Kwon, гадаад хэлтсийн дарга Brian Kang, DGB LLC захирал Л.Аззаяа, УИХ гишүүн асан Гүндалай, Монгол-Солонгосын эдийн засгийн форумны дэд дарга Cho Sun Moon нар оролцлоо.

Нөгөөтэйгүүр, Коракль нь энэ удаагийн Монгол дах салбараа нээн удаа дараалан 2020 он хүртэл Малайз, Сингапур, Индонейз, Мянмар гэх мэт азийн бүх орнуудад шууд удирдлагат 50салбараа нээх төлөвтэй байна. Өмнөх франчайз салбаруудаа ч өргөжүүлэн 2020он хүртэл нийт 100 гаруй салбараа нээхээр хичээнгүйлэн ажиллаж байна.


Хүндэтгэсэн
Oracle Medical Group
■ Tel: (+82)10-4967-7599 (업무) ■ Fax: 02-544-0306
■ E-mail: oracleclinicmongolia@gmail.com

Comments

Popular posts from this blog

Хагалгааны өмнөх болон дараах анхаарах зүйлс

Oracle арьс, гоо сайхны монгол хэл дээрх блог