Оракль өөх шилжүүлэн суулгах хагалгаа

Оракль өөх шилжүүлэн суулгах хагалгаа нь өмнөх өөх шилжүүлэн суулгах хагалгааны давуу талыг илүү сайжруулан маш нарийнаар булчингийн давхаргаас өөхөн давхарга хүртэл давхарга бүрт өөхний эс болон эргэн тойрны эсүүдэд гэмтэл учруулалгүй хийдэг учир хөхрөлт, хавдалт зэрэг нь маш бага бөгөөд шимэгдэх асуудлыг харьцангуй бууруулсан арга юм. Оракльд хамар, уруул, эрүү гэх мэт онцгой хэсэгт ч гэсэн өөх шилжүүлэн суулгах боломжтой. 

Давуу тал: шимэгдэх асуудал маш бага /нүүрний бүтцэд тохируулан воллиумтай нүүрний хэлбэр / наснаасаа залуу харагдах / аюулгүй
Хагалгааны хугацаа: 30минут 
Мэдээ алдуулалт: хэсэгчлэн мэдээ алдуулалт/ унтуулах эмнэлэгт хэвтэх: хэрэггүй
Энгийн амьдралдаа шууд орох боломжтой

Хэнд тохиромжтой вэ?
l  Нүүрээ воллиумтай болгохыг хүсэж байгаа хүн
l  Нүүр хонхойж эсвэл унжих овортой харагдаж байгаа хүн
l  Гоё нүүрний хэлбэртэй болохыг хүсэж залуухан харагдахын хүсэж байгаа хүн
l  Имплант, филлер зэргийн мэс заслын арга хэрэглэхийг хүсэхгүй байгаа хүн
l  Ясны мэс засалгүйгээр нүүрний хэлбэр засахыг хүсэж байгаа хүн 

1.       Хагалгааны дараа нэг сарын турш архи, тамхи гэх мэт муу нөлөө үзүүлэх зүйл хэрэглэхгүй байх шаардлагатай бөгөөд алхах зүгээр боловч хэт хүнд дасгал хийхгүй байх хэрэгтэй.
2.       Хагалгааны үед PRP, өөхний эсүүд дарагдуулахгүйн тулд болгоомжлох хэрэгтэй. Урт хугацаанд барихийн тулд хэт их жин хасалт, тамхи татах, архи уухгүй байж 3 долоо хоногийн тухш нойроо сайн авч шим тэжээлтэй хоол идэх нь зохистой.
3.       Хагалгааны дараах хавдалт хүнд байвал 2-3 өдөр хүйтэн жин тавьбал хавдар хурдан буухад тусалж өөхний эсүүд хурдан хайлах эрсдэлтэй тул хэт удаан байлгахгүй байхыг зөвлөдөг.
4.       Хагалгааны дараа 3өдрийн турш эмнэлэгт хандан үрэвслийн эсрэг тариа тариулан, шархаа цэвэрлүүлдэг бөгөөд, 7хоногийн турш үрэвслийн эсрэг эм уух шаардлагатай.
5.       Хагалгааны дараа 7-10 хоногын дараа өөх авсан хэсгийн оёдлыг авдаг бөгөөд шарх хурдан эдгэрсэн байдлаас шалтгаалан хугацаа өөрчлөгдөх боломжтой.
6.       Хагалгааны дараа хөхрөх, хавдах нь хамгийн багадаа 7-14хоног үргэлжилнэ. Ялангуяа хавдар бүрэн буутал 2-4долоо хоног зарцуулагддаг. Түүний дараа эмчийн зөвлөгөө аван давтан хагалгаанд орорх боломжтой.
7.       Хагалгааны дара анэг хоногын турш наркоз бүрэн гарахгүй байх боломжтой тул жолоо барихыг хориглоно.
8.       Өөр лавлах зүйл гарвал эмнэлэгийн ажилтанд заавал хандана уу. 


Та илүү өөртөө итгэлтэй болохыг хүсвэл бидэнд хандаарай. 
Дэлгэрэнгүй мэдээллийг мэдээж монгол ажилтантай холбогдон асууна уу. 
■(+82)10-4967-7599 
■ Seonjeongneung station 1гарц (선정릉역) / Bongeungsa road 333 (봉은사로 333)

Comments

Popular posts from this blog

Хагалгааны өмнөх болон дараах анхаарах зүйлс

Oracle арьс, гоо сайхны монгол хэл дээрх блог