Батга
Батга гэж?
Янз бүрийн гадны нөлөөллөөс шалтгаалж гарах / үсний
уутанцар бөглөрөх / архаг үрэвслийн гэж ангилдаг.
Нялх байхад ч илэрч болох бөгөөд ихэвчлэн шилжилтийн
насанд илэрдэг. Өсвөр үеийнхний 85%д ажиглагддаг.
20дундаж үе өнгөрсний дараа зогсдог.
Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд 25наснаас хойш үргэлжлэн
гарах эсвэл 25наснаас эхлэн батга гарч эхлэх ч нь бий.
Монголчууд бидний батгатай арьсны талаар буруу ойлголттой явдаг юм шиг санаддаг.
Ходоод өвчтэй болоод батга гараад, сэвхтээд байна гэдэг. Мэдээж зөв хооллолт маш чухал үүрэг гүйцэтгэдэг боловч батга гарах шалтгаанаа мэдэхийн тулд ходоодоо дурандуулах ямар ч шаардлагагүй.
Батга гарах шалтгаан нь:
- Ядаргаа/ стресс
- Тохироогүй гоо сайхны бүтээгдэхүүн
- Хэт хуурайших/ Хэт тослогтох
- Дааврын өөрчлөлт
- Амьдралын хэв маяг гэх мэт.
Үүнд та хэдэн цагт унтаж, ямархуу ачаалалтай ажилладаг, ус хэр их уудаг, ямар хоол иддэг гэх мэтчилэн бүх зүйл нөлөөлнө.
Тиймээс та тогтмол цагт унтаж, хангалттай унтан маш их ус ууж, өөх тос бага хоол идэн нарнаас хамгаалах тос байнга хэрэглэх нь зүйтэй. хангалттай чийгшил аваагүйгээс ч батга гарж болно. Арьсны бүтцээс харвал хэт тослогтох мөн чийгшил авч чадахгүй тохиолдолд шар үсний булчирхай бөглөрч үрэвсэн батга гарах үндэслэл бий болддог. Иймээс арьсандаа тохирсон бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай.
Арьсны эмчилгээ дундаас батга нь хамгийн их, удаан арчилгаа шаардагддаг тул та хэдэн сарын эсвэл хэдэн курс лазер эмчилгээ хийлгэсэн ч гэсэн байнгын арчилгаа хэрэгтэй юм шүү гэдгийг Ораклийнхаа үйлчлүүлэгч та бүхэнд зөвлөж байна.
Comments
Post a Comment