филлер эмчилгээний дараах гарч болзошгүй сөрөг нөлөө
Өнөөдөр та бүхэндээ филлер эмчилгээний дараах гарч
болзошгүй сөрөг нөлөөний талаар мэдээлэл өгөх гэж байна.
Сөрөг нөлөөний төрөл нь
маш олон бөгөөд үүнээс 3 төрлийг авч үзэе.
Дээрх зурган дээр харж байгаачлан
1.
Хөхрөлт
2.
Арьс үхжилт
3.
Хараагүй болох юм.
1. Хөхрөлт, Гематом
Арьсны олон давхарга доор маш олн судсууд байдаг бөгөөд
тариур, cannula (хөндий зүү) ашиглан судсыг хөндөснөөр арьсан дотор цус алдана.
Бага хэмжээний цус алдвал хөхөрч, их хэмжээгээр цус алдсан тохиолдолд хөхөрч хавдан
гематом болдог.
Хөхрөлт, Генатомийн шинж тэмдэг
Сайхан болох гэсэн биш хэн ч дээрх зураг шиг болчихоод
зүгээр сууна гэж байхгүй тул эмч нар маш анхаарал болгоомжтой эмчилгээ хийх
хэрэгтэй. Хэрвээ ийм шинж тэмдэг илэрвэл хамгийн хурдан дараагийн эмчилгээ хийх
хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэх арга
Ø Судас хөндөхгүй байх
Судас хөндөхгүйгээр маш болгоомжтой эмчилгээ
хийх нь урьдчилан сэргийлэх ганц арга юм.
Эмчилгээний үед хөхрөлт, генатомийг багасгах
арга
Ø Хүйтэн жин
Ø Даралт
Эмчилгээний явцад цус гарвал цусыг тогтоон, эмчилгээний
өмнө болон дараа хүйтэн жин тавин хөхрөхөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Epirido
ашиглан судсыг нарийсган, эмчилгээний турш судас хөндөхгүйгээр тариураас
илүүтэйгээр хөндий зүү(cannula) ашиглах шаардлагатай. Эмчилгээний явцад цус
гарвал маш түргэн дарж өгөх хэрэгтэй.
2. Арьс үхжилт
Арьс үхжилт үүсэх 2 гол
шалтгаан бий. Эхнийх нь судсанд филлер орон судсыг бөглөн эргэн тойрны эсүүдэд
хүчилтөрөгчийн хангамж дутагдан арьс үхждэг.
Хоёрдугаарт филлер зэргэлдээ орших
артер эсвэл судлуудыг даран эргэн тойрны эсүүдэд хүчилтөрөгчөөр хангаж
чадахгүйгээс болон арьс үхждэг.
Тиймээс дээрх зурган дээр харагдаж байгаачлан цэврүү
үсэрч, улайн өвдөнө. Ихэвчлэн хамрын үзүүр, ол үрчлээ, хөмсөгний хоорондох үрчлээнд
ихээр үүсдэг. Хайхрамжгүй эмчилгээнээс үүдэн арьс үхжилт үүсч lateral nasal
artery-ийг дарах боломжтой.
Арьсны үхжилтийг эмчлэх арга
Ø Багасгах
Ø Судас нөхөн сэргээх
Ø Үрэвслийн эмчилгээ болон
шарх цэвэрлэх
Ø Сорвины эмчилгээ
Арьс үхжилт нь өвдөж улайсны дараа 2-3хоногын дотор шинж
тэмдэг илэрдэг бөгөөд ийм шинж тэмдэг илэрсний дараа филлер судсыг дарж байлаг
учир судсыг дарж буй зүйлийг устгах нь хамгийн түрүүнд хийгдэх арга хэмжээ юм.
Филлер нь арьсны гадаргад ойр байх үед хусан аван бүлээн жин тавин филлерийг
тараан гиалуроны хүчил (Hyaluronic acid) хайлуулж, стройд уух
хэрэгтэй.
2рт. Арьсны үхжилт тодорхой хэмжээгээр эдгэрэх үед судасны
нөхөн сэргээх PGE1 iv vasodilator тариа
тарин, судасны эргэлтийг сайжруулах эм болох Асприн уух хэрэгтэй.
3рт. Арьсны өнгө эргэн хэвэндээ орж, идээ үүсч эхэлбэл
үрэвсэл намдаах эм уун, шархыг цэвэрлэнэ.
Хамгийн сүүлд сорвины эмчилгээ хийх бөгөөд бага дээр нь
эмчилгээ хийж амжаагүй тохиолдолд сорвины лазер эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг.
Арьс үхжилт үүссэн тохиолдолд удаан хугацааны эмчилгээ
хийх шаардлагатай тул маш сайн урьдчилан сэргийлэн анхааралтай эмчилгээ хийх нь
чухал.
Арьс үхжилтээс урьдчилан сэргийлэх
Ø Epirido
ашиглах
Ø Нүүрний
анатоми судлах
Ø Gentle technique(бага
даралт, бага тунгаар эмчилгээ хийх)
Ø Retrograde technique (их
тунгаар судас дарагдхааргүйгээр эмчилгээ хийх)
Арьс үхжилт үүсэхээс өмнө илрүүлэх
Ø Филлер эмчилгээ хийлгэсний
дараа өвчтөнтэй дахин холбогдон хэт их өвдөлт, улайж эсвэл цайрсан зэрэг шинж
тэмдэг илэрсэн эсэхийг шалгах.
Ø Давтан сануулах
Ø Өвчтөнд шинж тэмдэг
илэрсэн тохиолдолд эмнэлэгт дахин хандахыг сануулах
Арьс үхжилтээс урьдчилан сэргийлэх нь чухал ч эрт
илрүүлэх нь мөн ялгаагүй маш чухал билээ.
3. Харалган болох
supratrochlear artery, supraorbital artery-ийн
судасний даралтнаас өндөр даралтаар филлер хийвэл энэ 2 артерийн судсанд эргэн
урсан ophthalmic artery-ийг даган торлогийн судсыг бөглөдөг. Ингэснээр доорх 2
шинж тэмдэг илэрнэ.
1. Diplopia (юмыг давхар харах эмгэг), хараа
муудах
2. Харалган болох
Харалган болсон тохиолдолд эмчлэх ямар ч арга
байхгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх нь маш чухал юм.
Үүнээс урьдчилан сэргийлэх арга нь судас
хөндөхгүйгээр Periosteum буюу арьсны хамгийн дээд давхаргад филлерийг хийх
явдал юм. Мөн Cannula буюу мохоо зүүгээр эмчилгээ хийх нь аюулгүй ч дух,
хөмсөгний голоор болгоомжтойгоор эмчилгээ хийх хэрэгтэй.
Comments
Post a Comment