Сэвх, нөсөө гэж юу вэ?

Сэвх, нөсөө гэж юу вэ?
  Эдгээр нь арьсны  меланоцит эсийн ялгаруулдаг меланин хэмээх бодисын  илүүдэл бөгөөд хар бараан толбууд үүсдэг. Эдгээр толбонууд нь нарны хэт ягаан туяа , гормоны өөрчлөлт, жирэмслэлт зэргийн улмаас хацар, дээд уруул, дух зэрэг хэсгүүдээр ихэвчлэн  гардаг. Меланин нь хүний арьс, үс, нүдний өнгийг тодорхойлж байдаг. /Nd-Yag/ лазер эмчилгээ нь арьсанд янз бүрийн шалтгаанаар үүссэн нөсөөжилтийн эмгэгүүдийг арилган цайруулах, арьсны бүтцийг сайжруулан өнгөлөг болгох үйлчилгээтэй. Арьсны илүүдэл  меланиныг задалж, арьсны шинэчлэгдэх үйл явцыг өдөөж өгдөг. Лазер нь  арьсны өнгөн хэсэгт үйлчилсэнээр меланин үүсгэгч эсийн ялгаруулалтыг багасган, илүүдэл меланиныг задлан, арьсыг залуужуулан, илүү зөөлрүүлэх үйлчилгээ үзүүлдэг.
설명: 1
Давуу тал:
·          Илүүдэл  меланиныг задлаж арьс цайруулна
·          Арьсны бүтцийг сэргээнэ
·          Бүх төрлийн арьсанд тохиромжтой
·          Богино хугацаанд хийгддэг
·          Өвдөлтгүй
·          Лазер хийлгэнгээ ажилдаа явах боломжтой
·         Хэдэн удаагийн эмчилгээ шаардлагатай вэ?
Цайруулах эмчилгээнүүд нь олон удаагийн дараалсан үйл явц байдаг бөгөөд таны арьсны сэвх, нөсөө, меланоцит эсийн  идэвхжил, арьсны арчилгаа  зэргээс эмчилгээний давтамж болон тоо шалтгаалдаг. Ихэвчлэн курсээр хийгддэг ба  6-10 удаагийн эмчилгээний явцад үр дүнгээ өгдөг. Эмчилгээгээ хийлгэнгээ ажилдаа явах боломжтой  бөгөөд эмчилгээний дараа богино хугацаанд хэвийн байдалдаа эргэн ордог.
Өвдөлттэй юу?
Хэт мэдрэг хүн бол бага зэргийн өвдөлт мэдрэх ба шаардлагатай тохиолдолд хэсгийн мэдээ алдуулалт хийж болно. Эмчилгээний дараа арьс улайж, хавдаж болох ба богино хугацаанд хэвийн байдалдаа эргэн ордог.
Эмчилгээний явцад юуг анхаарах вэ?
설명: 1


Арьс цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг эмчилгээний явцад болон дараа хавсран хэрэглэвэл үр дүнг нь сайжируулдаг. Нарны хэт ягаан туяа, салхинаас арьсаа хамгаалах, нарны хамгаалалтын тос, арьсанд тэжээл өгөх, чийгшүүлэх үйлчилгээтэй тос түрхэх хэрэгтэй.  

Comments

Popular posts from this blog

Хагалгааны өмнөх болон дараах анхаарах зүйлс

Oracle арьс, гоо сайхны монгол хэл дээрх блог