Лазер арьс таталт
Лазер арьс таталт
Лазер эмчилгээний
төрөл олон ихсэж түүний эмнэлэг болгон өөр өөрөөр сурталчлах учир үйлчлүүлэгчид
ямар нь сайн эсэхийг мэдэхгүй их андуурдаг.
Хамгийн гол нь
тухайн лазер таны арьсанд тохирсон байх хэрэгтэй.
Ульсэра, Сомажи лазер нь арьсанд орох гүн, тархах цар
хүрээ нь өөр байдаг.
Ульсэра нь хэт авиаг арьсны гүнд нэвтрүүлэн булчингийн
давхаргыг татаж өгнө.
Арьс нь унжсан хүмүүс мэс засал хийлгэхгүйгээр таталт
хийлгэсэн мэс үр дүнг үзнэ.
Сомажи нь өндөр давтамжийг арьсны гүнд өргөн хэмжээтэй
тархааж арьс чангалж өгдөг.
Арьсны төрлөөс шалтгаалан дангаар нь эсвэл өөр лазертай хамт
хийх ба арьс нөхөн төлжүүлэх чангалах маш сайн үр дүнтэй.
Мэс
заслын мэдээлэл
Мэс заслын өмнөх анхаарах зүйлс
·
14 хоногийн өмнөөс цус шингэлдэг (жирэмслэлтээс
хамгаалах эм, гормоны эм, витамин Е, аспирин зэрэг) эм уухыг хориглоно.
·
Даралт ихтэй, зүрхний өвчтэй, чихрийн шижин, бамбай
булчирхай гэх мэт өвчтэй бол эмчид заавал хэлнэ.
·
7 хоногийн өмнө архи, тамхи хориглоно.
·
Мэс заслын өдөр ээмэг зүүлтээ орхин, нүүрээ хөл гарын
хумсаа будахгүй, линз зүүхгүй ирнэ.
Мэс заслын дараах анхаарах зүйлс
o 2сар
нүүрээ хүчтэй үрэх барих зэргийг хориглоно.
o 4долоо
хоног хажуу тийшээ харж хэвтэхгүй цэх хэлбэртэй унтана.
o Хийлгэсний
дараа бага зэрэг хаван хөхрөлт үүсэх тул хүйтэн жин тавин, 3хоногийн дараагаас
бүлээн жин тавина.
o 2сар
цэгэн массаж, саун, бассейнд орохгүй.
o Сайн
амарч, витамин С уух хэрэгтэй.
o 4 долоо
хоног архи тамхи хориглоно.
* Мэс заслын дараа хаван хөхрөл хүн
болгон харилцан адилгүй байдаг.
o
Эмчилгээний мэдээлэл
§ Эмчилгээ хийх хугацаа: 30минут
§ Мэдээ алдуулалт: Хэсгийн мэдээ
алдуулалт
§ Эмнэлэгт хэвтэх : шаардлагагүй
§ Утас авахуулах: шаардлагагүй
§ Эмнэлэгт хэвтэх: шаардлагагүй
§ Эдгэрэх хугацаа: хэвийн
амьдралдаа шууд шилжинэ.
o
Лазер эмчилгээг хэн хийлгэвэл зохимжтой вэ?
Ульсэра, Сомажи
§ Хөгширч арьс суларч унжсан
§ Хацар, эрүүний арьс унжиж
хэлбэрээ алдсан
§ Нүд, амны орчим үрчлээ үүссэн
§ V хэлбэрийн царай төрхтөй
болхыг хүссэн
§ Мэс засал хийлгэхийг хүсэхгүй
байгаа
Comments
Post a Comment