Батга гэж юу вэ?
Батга
Арьсны шар үсний тосны булчирхайны нэгжийн архаг үрэвсэл
бөгөөд шилжилтийн насанд илэрдэг өвчин ба арьсаа сайн арчилсан тохиолдолд 20
наснаас аажмаар өөрөө алга болж эхэлдэг. Гэвч 25 наснаас хойш үргэжлэх юмуу
шинээр батга үүсэх тохиолдолд насанд хүрэгчийн батга ихсэх болон 30, 40 насанд
стресс их авдаг эрэгтэй эмэгтэй ч хамаагүй батга гарах магадлалтай.
Батга нь шар үсний тосны булчирхай бөөгнөрсөн нүүрэнд
хамгийн ихээр гарах ба хүзүү, нуруу, цээж зэргээр тосны булчирхай ихээр хөгжсөн
хэсгээр гарах магадлалтай. Шилжилтийн насанд гардаг хөнгөн шинжтэй батга нь түр
зуурынх үзэгдэл байх боловч хурцадмал шинжтэй батга байх тохиолдолд батга
эдгэрсний дараа ухаж орсон болон товойж гарсан сорив үлдэх магадлалтай тул
анхан шатны эмчилгээ хийлгэх нь чухал.
1.
Хэт тослогдох шалтгаан
-
Арьсны онцлог
-
Ядаргаа болон стресс
-
Сарын тэмдэг болон жирэмслэх
2.
Нүхжилт үүсэх шалтгаан
- Гоо
сайхны бүтээгдэхүүн
- Нарны
гэрэл
-
Арьсаа хэт гуужуулах
3.
Бусад шалтгаан
- Эм
хэрэглэх
-
Орчин нөлөөлөх(слесарьчин, техникч, тос, вакс гэх мэт)
PDT
эмчилгээ
Сэргээхийг
хүссэн хэсэгт нэвтлэн, тусгай долгионы урттай цацрагаар зорьсон давхаргадаа
хүрч устгах эмчилгээний арга юм. Арьсны эмнэлэгт арьсны хорт хавдар, ургацаг,
хайрст үлд зэргийг эмчлэхэд ашиглах ба сүүлийн үед батгыг үр дүнтэй
эмчилгээ болж олны анхаарлыг татаж байна..
Батганы
эмчилгээ
-
Батганы sono эмчилгээ
- AFA
peel
-
BHA peel
- GA
peel
-
Сrystal peel
-
Aladdin peeling
- Далайн
замгаар гуужуулах эмчилгээ
Нүхжилт
Арьсны сүвэнд халим үүсгэдэг тосны булчирхайтай холбогдож
тосны булчирхайнаас шүүрэх халим нь арьсны сүвээр дамжин арьсны гадаргуун дээр
гарч ирдэг.
Тус сүв нь 0.02mm~0.55mm хэмжээгээр нүүрэнд 20.000 ширхэг
байдаг ба халимны шүүрэл их явагддаг хүмүүсийн хувьд сүвний хэмжээ томорч нүдэнд
ил харагддаг. Тус сүв нь хөлс ялгаруулдаг сүвнээс өөр бөгөөд хөлс ялгаруулдаг
сүв нь нүдэнд ил харагддахгүй.
Эмчилгээний
арга
Genesis
лазер
Long
pulse nd-yag лазер юм. Нэг удаагийн нүүр бүтэн эмчилсний дараа 10000 shot –аар
багасгана. Лазерын гэрэл жинхэнэ арьсан давхаргын тосны булчирхайны хэсэг болон
тосны булчирхайнд хүрч арьсанд халаалт өгснөөр халимны шүүрлийг багасгаж сүв
томорсон буюу нүхжилтийг багагсгах үр дүнтэй. Нэмэлтээр коллаген ялгаралтыг
ихэсгэж арьсны өнгө сэргэж, арьс бага зэргээр чангарах үйлчилгээг өгнө. 1 долоо
хоногийн зайтай 5 удаагийн давтамжтай эмчилгээ авах ба бүтэн нүүрний эмчилгээ
нь 10-20минут зарцуулагдана. Мэдээ алдуулалтгүй эмчилгээ хийх учир бага зэргээр
хорсож, халуун оргино. Эмчилгээний дараа 1 цаг орчим нүүр улайна.
Ø
Fraxel/ Mosaic
1Cm2
хэмжээний 300-2000 ширхэгтэй маш нарийн лазерын туяа ашигласан нүдэнд
харагдахгүй хэмжээний туяагаар эмчилэх лазер эмчилгээний арга юм. Лазерын
туяагаар эмчилэх хэсэг (Бага хэмжээний халаалт өгөх хэсэг - Microthermal
Treatment Zone ) нь жинхэнэ арьсан давхрага хүртэл нэвтэрч байж эмчилгээний үр
дүн гарна.
Бага
зэргийн халаалт өгөх лазерын гэрлийг арьсны гүнд оруулах арьсанд бага зэргийн
дулаан эмчилгээ гэдэг нь арьсны жижиг сүвнүүдээс эхлээд, илүү гүн хэсэгт нөхөн
төлжилт явагддаг учир илүү их үр дүнг хүрэх боломжтой. Эмчилгээ хийх арга нь
нүүрний арьсыг бүхэлд гуужуулалт явуулдаг лазер эмчилгээ бөгөөд лазераар
гуужуулах эмчилгээтэй харьцуулахад эдгэрэх хугацаа бага. 4 долоо хоногоос 2
сарын хугацаатай 5 - 10 удаагийн давтамжтай эмчилнэ.
Ø
Isotretinoin эм
Хурцадмал
шинжтэй юмуу бохирын хавдартай батганд хамгийн сайн үр дүнтэй ба халим
ялгаралыг багасгах, уутыг хатуурахаас сэргийлж өгснөөр үрэвсэлийг сулруулж өгөх
үйлчилгээтэй.
Энэхүү
Isotretinoin гэх ягаан өнгийн эм нь аюулгүйн баталгаатай боловч уруул болон
амны хөндий хуурайших, алганы арьс хуулрах, бүх биеээр загтанах шинж илэрвэл
арьсны мэргэжилтэн эмчийн заавраар уух нь шаардлагатай.
Мөн
цусан липидийг ихэсгэдэг ба ялангуяа жирэмсэн байх үед уувал урагт муугаар
нөлөөлдөг тул жирэмслэхээс өмнө болон жирэмсэн үедээ уухыг хатуу хориглоно.
Бусад эмтэй харицуулахад биенээс гадагш гарах хугацаа их зарцуудагддаг тул
isotretinoin уусны дараа 1сарын турш жирэмсэлж болохгүйг хатуу анхаарна уу. Мөн
Isotretinoin болон Tetracycline-нийг нэг дор уувал тархины даралт ихсэж толгой
маш их өвддөг тул нэг дор хэрэглэхийг хориглоно.
Батга гэж юу вэ?
Батга нь олон шалтгааны улмаас нүүрэн дээр
гардаг. Үүнд: Арьсны буруу арчилгаа, хоол боловсруулах эрхтний эмгэгүүд,
гормоны өөрчлөлт, арьсны хачиг ихсэх, өсвөр насныханы тосны булчирхай
идэвхжих, цусанд идээт архаг үрэвсэл явагдаж байх үед гардаг.
Судалгаагаар өсвөр насныханы 85%, насанд хүрэгчдийн
30%-д нь батга өвчин тохиолдддог гэсэн тооцоо гарчээ. /Nd: YAG/ лазер
эмчилгээгээр тосны булчирхайн идэвхжлийг багасган, үрэвслийг
бууруулан батгыг арилгаж, үхэжсэн эд эсүүдийг устган, нүхжилтийг
бууруулан, арьсны эсийн шинэчлэгдэх үйл явц түргэсгэж улмаар шинээр
арьсыг төлжүүлдэг. Батга эмчлэгдэхээс гадна арьсны өнгө сэргэж, бүтэц
шинэчлэгдсэнээр нүхжилт, сорви багасдаг.
1-р
үе шат
Эмчилгээний
талбайд лазер гэрлийн үйлчилгээг сайжруулах тусгай шингэнийг түрхэнэ.
2-р үе шат
“
Spectra”
гэрлийн туяа арьсны гүнд хүрч, арьсны эсийн шинэчлэгдэх үйл ажиллагааг
сайжруулан, үрэвслийн процессыг бууруулна.
3-р
үе шат
Арьсны
гадаргуу дээрх үхжсэн эдүүдийг устгаж, арьсыг цэвэрлэн, үрэвслийн
процессыг бууруулан, тосны булчирхайн идэвхжлийг зогсоож, арьсны нөхөн
төлжилтийг дэмжин, шар үсний сүвийг агшаана.
Давуу
тал:
- Бүх төрлийн
батга арилгана
- Тослог арьсны
тослогийн түвшинг бууруулна
- Тосны булчирхайн
идэвхжилийг бууруулна
- Нүхжилт багасгана
- Сорвижих
магадлалыг бууруулна
- Эм, тарилга
хэрэггүй
- Үрэвсэлийг
бууруулна
- Урт хугацаанд үр
дүнгээ удаан хадгална
- Өвдөлтгүй
- Үр дүн маш
сайтай
- Эмчилгээгээ
хийлгэнгээ ажилаа хийх боломжтой
Хэдэн
удаагийн эмчилгээ шаардлагатай вэ?
Арьсны
төрөл, батгажилтаас шалтгаалаад 2-4 удаагийн эмчилгээний дараагаас үр дүн
нь харагдана. Ганцхан батга арилгаад зогсохгүй арьсны өнгө болон бүтцийг
сэргээж, нүхжилтийг багасган, батганы сорвижих байдлыг бууруулна. 10
удаагийн эмчилгээ нь 1 курс болдог. Урт хугацаанд үр дүнгээ хадгалахын тулд
3 сар тутамд нэг удаа эмчилгээг хийлгэнэ.
Эмчилгээний
явцад юуг анхаарах вэ?
Тосны
булчирхайн идэвхжил бууруулах үйлчилгээтэй арьс арчилгааны бүтээгдэхүүнийг
эмчилгээний явцад болон дараа хавсран хэрэглэвэл үр дүнг нь сайжруулдаг. Нарны
хэт ягаан туяа, салхинаас арьсаа хамгаалах, нарны хамгаалалтын тос, арьсанд
тэжээл өгөх, чийгшүүлэх үйлчилгээтэй тос түрхэх хэрэгтэй.
Бусад
төрлийн лазеруудаас ялгагдах онцлог нь юу вэ?
Бусад
лазер эмчилгээнүүдээс ялгагдах ялгаа нь өвдөлт маш багатай, үр дүн
сайтай, эмчилгээгээ хийлгэнгээ ажлаа хийх боломжтой, эмчилгээний дараа
өдөр тутмын амьдралдаа хурдан хугацаанд эргэн ордог, эрсдэлгүй зэрэг давуу
талуудтай.
Comments
Post a Comment