Үс шилжүүлэн суулгах хагалгааны талаар мэдээлэл
Үс
уналж халзралтыг хагалгааны аргаар орчин үед хамгийн өргөн ашиглах арга нь
үсийг дангаар нь суулгах, үсний уутыг шилжүүлэх суулгах аргаар хамгийн их үр
дүнд хүрдэг. Үсийг дангаар нь суулгах арга нь халзрах аюулгүй хэсэг болох ар
дагз болон толгойны хажуу хэсгийн үснээс авч халзарах хэсэгт нэг нэгээр нь суулгах ба үс халзарсан ч гэсэн суулгасан үс
унахгүй, байрлалаа олон ургана. Өөрийн үсийг суулгадаг учир ямар нэгэн муу
нөлөө байхгүй бөгөөд төрөлхийн мэт үс үргэлжлэн ургах тул эмчилгээний баттай үр
дүнг харж болно.
Үсийг
уутаар шилжүүлэн суулгах гэдэг нь үсний нэг уутанцарт үс нэг ширхэг ургах бус олон ширхэг ургахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл
анагаах зүгээс үзвэл, үсний нэг уутанд ургах хэмжээ нь нэгээс дөрвөн ширхэг
ургах сүв, үсийг босгож өгөх булчин, нарийн судас болон мэдрэл зэрэг бүтэцтэй
байдаг. Энэ нь үсийг дангаар суулгахтай харицуулахад илүү өтгөн үстэй болох
боломжтой. Гэвч үсийг уутаар үс шилжүүлэн суулгахад, үсний уутыг салгаж 10-20
дахин томсгосон байдалтай хийх шаардлагатай зэрэг нарийн, олон жилийн туршилга
хуримтлуулсан байх хэрэгтэй болон үсийг гэмтээхгүйгээр нэг ижил хэмжээтэй
суулгахад хугацаа их орох боловч үр дүн сайтай учир сэтгэл ханамжийг мэдрэх
боломжтой.
Үс шилжүүлэн суулгах
арга
- Үсийг дангаар шилжүүлэн суулгах арга
Халзрах аюулгүй хэсэг болох ар дагз болон толгойны хажуу хэсгийн
үснээс авч халзарсан хэсэгт нэг нэгээр нь суулгахыг үс шилжүүлэн суулгах
гэнэ. Өөрийн үсийг суулгадаг учир ямар нэгэн муу нөлөө байхгүй бөгөөд төрөлхийн
мэт үр дүн гарна. Мөн суулгасан үс үргэлжлэн ургах тул эмчилгээний үр дүнг
баттай үзэх боломжтой.
Эрчүүд хичнээн их халзралттай байсан ч гэсэн толгойны ар
дагз болон хажуу хэсгээс шилжүүлэн суулгах үс үлддэг тул үс өөрийн чанараа
алддаггүй тул суулгасны дараа ч гэсэн үс халзрахгүй. Сүүлийн үед үс суулгасан
хэсгээс нөлөөлөл аван үс ургах гэсэн таамаглал ч байдаг.
Суулгах үсийг авахдаа тус хүний удамшил халзрах удамшил байдаг бол
халзрах хэсгээс зайлсхийн өөр газраас суулгах үсийг авна. Үс шилжүүлэн
суулгасны дараа 2 долоо хоногийн дараагаас хатаж унаж эхлэх ба 75% нь 3
сарын хугацаанд унана. 3 сарын дараагаас үс суулгасан хэсэгт шинэ үс ургаж
эхэлнэ.
Энэ үед ургах үс нь ар дагзагны хатуу үсийг шилжүүлэн суулгавал шилжүүлэн суулгасан үсний чанар, хэлбэр, шинж нь яг тэр хэвээр ургана. Шилжүүлэн суулгасан үс үсний булчинд тогтох тогтоц нь 80∼90% гэсэн өндөр хувьтай байна.
Энэхүү арга нь бусад эмчилгээний аргатай хамт хийх боломжтой ба үснээс гадна хөмсөг, сахал зэрэг хэсгүүд ч орно.
Энэ үед ургах үс нь ар дагзагны хатуу үсийг шилжүүлэн суулгавал шилжүүлэн суулгасан үсний чанар, хэлбэр, шинж нь яг тэр хэвээр ургана. Шилжүүлэн суулгасан үс үсний булчинд тогтох тогтоц нь 80∼90% гэсэн өндөр хувьтай байна.
Энэхүү арга нь бусад эмчилгээний аргатай хамт хийх боломжтой ба үснээс гадна хөмсөг, сахал зэрэг хэсгүүд ч орно.
- Үсийг уутанцраар нь шилжүүлэн суулгах
Үсийг уутанцраар
шилжүүлэн суулгахыг хэлэх ба
үсний уут гэдэг нь үсний нэг сүвэнд нэг үс ургах бус олон ширхэг үс ургахыг
хэлнэ. Өөрөөр хэлбэл анатомын анагаах зүгээс үзвэл, үсний нэг уутанд ургах
хэмжээ нь нэгээс дөрвөн ширхэг ургах сүв, үсийг босгож өгөх булчин, нарийн
судас болон мэдрэл зэрэг бүтэцтэй байдаг. Энэ нь дан үс суулгах хагалгаатай
харицуулахад илүү өтгөн үстэй болох боломжтой. Нэгэн судалгаанд үндэслэвэл 6
сарын дараах үр дүн нь дан үс суулгасан тохиолдолд 82 %, үсийг уутаар суулгасан
тохиолдолд 113%-тай гэсэн үзүүлэлт байдаг.
Гэвч үсийг уутаар үс шилжүүлэн суулгахад, үсний уутыг салгаж 10-20
дахин томсгосон байдалтай хийх шаардлагатай зэрэг нарийн, олон жилийн туршлага хуримтлуулсан байх хэрэгтэй болон үсийг гэмтээхгүйгээр нэг ижил
хэмжээтэй суулгахад хугацаа их орох боловч үр дүн сайтай учир сэтгэл ханамжийг
мэдрэх боломжтой.
Ийм үсийг уутаар нь суулгах хагалгааны давуу тал нь үсний уутыг
тэр хэвээр нь суулгах тул илүү төрөлхийн мэт үр дүнг үзэх боломжтой ба
шилжүүлэн суулгах хэмжээ жижиг учир хагалгааны шарх бага учир эдгэрэлт хурдан
явагдана. Шилжүүлэн суулгах хэмжээ бага учир шигүү суулгах боломжтой ба шигүү
суулгаснаар нэг удаагийн хагалгаагаар 2000 ширхэг уут суулгах боломжтой.
Сүүлийн үед дэлхий даяар дан үс суулгахаас илүүтэйгээр үсийг уутаар суулгах мэс
ойлголт илүү хөгжиж байна.
Comments
Post a Comment